Бүртгэлийн хуудас бөглөх заавар


Манай сургуульд онлайнаар бүртгүүлэхэд http://139.59.236.93/ холбоосоор нэвтрэнэ.

Шинэ хэрэглэгчийн хувьд “Бүртгүүлэх” даралтаар бүртгэлийн хуудсанд шилжинэ. Өмнө нь та бүртгүүлсэн, бүртгэл дутуу бол “Нэвтрэх” даралтаар бүртгэлийн хэсэгт нэвтрэх хуудсанд орно.

ЭЛСЭГЧИЙН БҮРТГЭЛ

Манай онлайн бүртгэл дараах 4 шат дарааллаар дамжих болно. 

Бүртгэлийн хэсэг

Энэ хэсэгт элсэгчийн мэдээлэл бүртгэх хэсэг бөгөөд дараах үндсэн гурван төрлийн бүлэг мэдээлэл оруулах шаардлагатай.

  1. Үндсэн мэдээлэл: Дээрх байдлаар харагдах бөгөөд бүх мэдээллийг заавал оруулна.

    Тайлбар: Мэргэжил сонголтонд элсэгч манай сургуулийн ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаагаа сонгоно.
     
  2. Ерөнхий шалгалтын мэдээлэл: Дараах байдлаар харагдах бөгөөд ерөнхий шалгалтанд элсэгчийн авсан онооны мэдээллийг оруулна. Бүх нүдэнд мэдээлэл заавал оруулна.



     
  3. Нэмэлт мэдээлэл: Дараах байдлаар харагдах бөгөөд бүх мэдээллийн заавал оруулна.

Мэдээллийг үнэн зөв оруулснаа шалгах “Бүртгүүлэх” товч дээр дарж бүртгэлийн мэдээллийг хадгална. Хэрэв ямар нэгэн мэдээлэл буруу, шаардлага хангаагүй мэдээлэл оруулсан бол тухайн оруулсан талбарын доор улаан өнгөөр алдааны мэдээлэл гарна. Оруулсан мэдээллээ засаад дахин “Бүртгүүлэх” товч дарна. Бүртгэл амжилттай хадгалагдсан бол бүртгэлийн хуудсанд нэвтрэх нууц үг бүхий дараах мэдээлэл харагдана.

 

Нууц үгээ тогтоож аваад “Нэвтрэх” товч дээр дарж бүртгэлийн хуудсанд нэвтрэх хуудас нээгдэнэ.

 

Нэвтрэх хэсэг

Нэвтрэх хэсэгт элсэгч регистерийн дугаар болон системээс өгсөн нууц үгээ ашиглан бүртгэлийн хуудсанд нэвтэрч, бүртгэлээ дуусгах боломжтой болно. 

 

 

Системд нэвтэрсний дараа элсэгчийн оруулсан мэдээллээ хянах хэсэгт орно.

Хяналтын хэсэг

 

Энэхүү хяналтын хэсэгт элсэгч оруулсан мэдээллээ харах боломжтой юм.

 

Хэвлэх хэсэг


Энэ хэсэгт элсэгч амжилттай бүртгүүлсэн тохиолдолд орох бөгөөд “Хэвлэх” товч дараад бүртгэлийн хуудас хэвлэн авна. Энэхүү хэвлэсэн хуудас нь элсэгчийн манай сургуульд онлайнаар бүртгүүлсэн тухай баримт болох юм.